Амьдрал үргэлж сайхнаараа

Блогийн бичигчид

  • tsendeeUgovi
Ардын аман зохиолыг бусдад дамжуулах

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол хэлний хичээлийн 2-р улирлын амралтын бие даалтын даа... бичлэгт Зочин:
  • Зүйр цэцэн үг/ Бие даалтын даалгавар бичлэгт Зочин: very good
  • Ойролцоо утгатай үг/Цахим хичээл бичлэгт Зочин: страсдэдүй
  • Хүүхдүүдээ! Англи хэлээр зөв, цэвэр дуудлагатай тоолж сурцг... бичлэгт Зочин:
  • Зүйр цэцэн үг/ Бие даалтын даалгавар бичлэгт Итгэл : Багшаа хайртай шүү.
  • Хүүхдийн амьдрах нийгмийн амьдралд оролцох эрх бичлэгт Зочин: zov sanaa
  • Хүүхдүүдээ! Ээжийгээ хайрлаж яваарай! бичлэгт Насан-Өлзий (зочин): Багшаа тандаа хайртай шүү.
  • Хүүхдүүдээ! Цаасаар сарнай хийж сураарай! бичлэгт Баярцэцэг (зочин): Багшаа баярлалаа.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
27745 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 25-с 14-р хуудас. | дараах >>

Хүүхдийн зан араншин өөрчлөгдөхөд эцэг эх юунд анхаарах ёстой вэ?/Цуврал зөвлөгөө №1

2012-03-11,13:09

Эцэг эхчүүд болгон хүүхдээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсдэг. Тэд хүүхдүүдээ аз жаргалтай, өөрийнхөө насны хүүхдүүдтэй адилхан хөгжиж, боловсорч байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

Хүүхдүүд зарим насан дээрээ сэтгэл нь тайван биш байх болон заримдаа зүггүйдэх гэх мэтээр зан ааш нь илэрдэг, гэхдээ энэхүү зан ааш нь цагийн явцад алга болох нь бий.

Заримдаа хүүхдийн ааш зан бусад насныхаа хүүхдүүдийг бодвол их өөр, ердийн биш, эсвэл урд байснаас шал ондоогоор өөрчлөгдөх мэтээр илэрдэг. Иймэрхүү өөрчлөлтүүд нь гэнэтийн буюу бас алгуур байж болох юм. Ямартай ч бай, ийм үзэгдлүүд илэрвэл та хүүхэддээ анхаарал тавьж сайн ойлгож, тусалж байх хэрэгтэй.

Хүүхдийн зан ааш ба мэдрэхүй

Ерөнхийд нь авч үзэхэд, хүүхдүүд болон залуу хүмүүс дараахь зүйлүүдийг хийснээр хөгжил нь  зөв зүйтэй явагддаг. Жишээлбэл:

  • Тоглоом тоглох
  • Гэр бүлийхэнтэйгээ хамт байх
  • Найз нөхдүүдтэйгээ буюу өөрийнхөө үеийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх

Хүүхэд болгон уурладаг, айдаг, сэтгэл нь тавгүйтдэг, эсвэл гомддог. Ялангуяа ямар нэгэн зүйлс тэдний хүслээр болохгүй буюу нийцэхгүй үед энэ шинж тэмдгүүд илэрдэг. Ийм тохиолдолд хүүхэд болгон өөрийнхөө бодол санааг адил илэрхийлэхгүй.

Зарим хүүхэд сэтгэл санааг нь зовоож байгаа юмны талаар илэн далангүй ярьж болох юм. Гэтэл зарим хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй дотроо хадгалж байх жишээтэй.

Ихэнх хүүхдүүд дотроо болж байгаа зүйлсээ ямар нэгэн ааш, зан үйлээр илэрхийлдэг. Тэрхүү хөдөлгөөнүүдийг нь та хянаж хүүхдээ яаж байгаа эсэхийг ойлгохыг хичээж байх хэрэгтэй.

Хэрвээ та хүүхдээ ууртай, эсвэл гунигтай байхыг ажиглавал, тэр үед нь хүүхэдтэйгээ сайн ярилцаж, туслах хэрэгтэй.

Зарим хүүхэд бусад хүүхдийг бодвол стресс болон сэтгэл санааны зовиур, айдсыг арай өөрөөр хүлээж авдаг. Асуудалтай тулгарах үед тэднийг ойлгодог, дэмждэг хүмүүс байх нь маш чухал.

Хүүхдийн зан төлөв, ааш араншин ямар ч насанд өөрчлөгдөж болох юм. Энэхүү асуудал нь таны бодож байгаагаас илүү ойр, ойрхон ч байж болох юм.

Хүүхэд голдуу 12-16 насандаа ааш зан нь хувирч өөрчлөгддөг. Гэхдээ заримдаа үүнээс ч эрт байж болох юм. Асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй бол улмаар даамжирч, улам хэцүү болж мэднэ.

Анхаарах  зүйлс

Зан араншин
Ааш зан хувирч буй эсэхийг харахад их амархан. Уур уцаар, хүний үгийг сонсохгүй байх, эсвэл хэлсэн зүйлсийг биелүүлэхгүй байх, амьтадтай хэрцгий байдлаар хандах гэх мэт.

Сэтгэл санааны байдал
Сэтгэл санааны тавгүйтэл ба өөрчлөлт нь зан үйлийн илрэлтэй харьцуулахад амаргүй, тодорхой бус байдаг.  Тухайлбал, ямар нэгэн юманд хүүхэд санаа их зовох, айх (хулгайч, аалз) гэх мэт эсвэл ямар нэгэн өвчнөөс айх зэрэг олон талын зүйлс байж болох юм.

Амиа хорлох явдал
Амиа хорлогчдын 10 хүний 9 нь ихэнхдээ сэтгэл санааны зовиур буюу дарамтны шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ таны хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл та мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Ааш зан, бодол, сэтгэл санааны асуудлууд юунаас болдог вэ?

Үүнд олон зүйл нөлөөлж болох юм. Жишээлбэл:

  • Удамшил
  • Сурч буй сургууль
  • Хүүхдийн өөрийн сурах идэвх
  • Найзуудтайгаа таарамж муутай байх
  • Сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд
  • Гэр бүлийн ба бэлгийн дарамтлал
  • Архидалт
  • Дотны анд нөхөд буюу гэр бүлийнхнээс нь нас барах
  • Өвчин, гэмтэл бэртэл
  • Гэр бүл салалт
  • Гэр бүлийн түгшүүртэй байдал
  • Аав ээж, асран хамгаалагчийн ажилгүйдэл
  • Орон гэргүйдэл
бичсэн: Үлгэрийн сан төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 455 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 25-с 14-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Монгол хэл
  • Математик
  • Мэдээ мэдээлэл
  • Дуу хөгжим
  • Дүрслэх урлаг
  • Зайн сургалт
  • Зар мэдээ
  • Зүйр цэцэн үг
  • Оньсого
  • Сурагчдад зөвлөмж
  • Сургамжит өгүүллэг
  • Ёс заншил
  • Хүн орчин
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн

Шинэ бичлэгүүд

  • Хүүхдийн эрхийн тухай конвенц/ Цахим хичээл
  • Зүйр цэцэн үг/ Бие даалтын даалгавар
  • Сургамжит өгүүлэл/Миний хүүхдүүдээ! Сайн эргэцүүлж, тунгаан бодоорой!
  • Хүүхдүүдээ! Шүдээ хайрлаж, зөв арчилж суръя!
  • ТИТЭМ ҮГ - Шунахай зан бол бүх муу муухайн үндэс
  • Хүүхдүүдээ! Цаасаар сарнай хийж сураарай!
  • Хүүхдүүдээ! Цаасаар тогоруу хийж сураарай!
  • Хүүхдүүдээ! Англи хэлээр зөв, цэвэр дуудлагатай тоолж сурцгаая!
  • Хүүхдийн амьдрах нийгмийн амьдралд оролцох эрх
  • Монгол хэлний хичээлийн 3-р улирлын амралтын бие даалтын даалгавар
  • Хүүхдийн эрхийн тухай конвенц
  • Хүүхдийн эрхийн тухай конвенц
  • Хүүхдийн зан араншин өөрчлөгдөхөд эцэг эх юунд анхаарах ёстой вэ?/Цуврал зөвлөгөө №2
  • Хүүхдийн зан араншин өөрчлөгдөхөд эцэг эх юунд анхаарах ёстой вэ?/Цуврал зөвлөгөө №1
  • Эрийн гурван наадам/Цахим хичээл
  • >>Архив...

Холбоосууд

  • Нарантуяа багш
  • Гаваасүрэн багш
2006-2009 © Амьдрал үргэлж сайхнаараа